Thursday, January 3, 2013

Мөнгөтэй харьцах хамгийн ухаалаг зарчмууд

Банкны салбар хөгжсөн өнөө үед бие биенээсээ мөнгө гуйх, зээлэх асуудал алга болсон баймаар юм. Гэтэл бид талх авахдаа ч, машин авахдаа ч мөнгө зээлсэн хэвээр. Өрөөс өрийн хооронд амьдардаг хүмүүс ч бий. Саруул цалингаа 3-4 хоногийн дотор дуусгачихдаг бөгөөд дуусгамагч бусдаас мөнгө зээлж дараагийн цалин буутал амьдардаг нэгэн. Цалин буунгуут өрөө дарж, дахиад л өр тавина. Ер нь мөнгө зээлэх нь сайн зүйл биш. Хувь тавиланд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж итгэдэг хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ үнэхээр мөнгө яаралтай хэрэг болсон бол, чи хэзээ буцааж өгч чадахаа мэдэж байгаа бол зээлж бололгүй яахав. Гол нь ухаантай зээлэх хэрэгтэй. Санхүүгийн байдал чинь өөрчлөгдөж юуны магад гэж үргэлж тооцоолж байх хэрэгтэй. Жишээ нь: Ариунтуяа (гэрээт сэтгүүлч, 28): “Найзууд Европ руу хамтдаа аялцгаая гэж уриалж эхэлсэн. Тийм их мөнгө, цаг зав ч алга гэсэн миний тайлбарыг ер хүлээж авахгүй байлаа. Тэгээд найзаасаа мөнгө зээлж явсан юм. Аялал маань үнэхээр сайхан байсан л даа. Гэхдээ зээл бол зээл. Одоо хүртэл би төлж чадаагүй л явна. Ажлын захиалга багассан болохоор юун өр төлөх манатай байгаа. Хүнээс мөнгө авчихаад буцааж өгч чадахгүй байгаадаа үнэхээр санаа зовж байна”. Чи ийм байдалд орохыг хүсэхгүй байгаа биз дээ? Зээлсэн л бол мөнгийг заавал буцааж өгөх хэрэгтэй. Нөгөө хүний хувьд юу ч биш мөнгөний хэмжээ байсан ч, тэр хүн мөнгө зээлдүүлсэн тухайгаа мартсан байсан ч гэсэн заавал буцааж өг. Учир нь энэ бол өөр хүний мөнгө. Бас мөнгө өгч чамд тус болсон хүнээсээ бүү зугт, одоо буцааж өгөх боломжгүй байгаа тухай хэл (үнэхээр тийм бол), байдлаа тайлбарла, мартаагүй гэдгээ хэл... Мөнгө буцааж өгөх хугацааг хойшлуулж болох эсэх тухай лавла. Үгүй бол өөр хүнээс зээлээд өрөө өгсөн нь дээр. Чи ч нэр төртэй үлдэнэ, нөхөрсөг харилцаагаа ч хадгалж чадна. 


Маш тодорхойгоор хэдэн зүйл хэлбэл:

  • Яг хэрэгтэй байгаа мөнгөө л зээл. Илүү мөнгө чамд хэрэггүй.
  • Буцааж өгөх хугацаагаа тодорхой хэлж бай. Их хэмжээний мөнгө зээлж байгаа бол гэрээ байгуулахыг санал болго. Тодорхой хэмжээний хүү тохирсон ч болно.
  • Дэлгүүр явахаасаа өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Зөвхөн жагсаалтад байгаа зүйлийнхээ л тасаг руу яв. Өөр зүйлд хандаад ирэхээрээ хүн тэр бүр “Энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юу? үгүй юу?” гэдэг асуултыг өөртөө тавихаа мартаад эхэлдэг. Дэлгүүрт орохдоо хэрэгцээтэй зүйлээ л ав. Хэрэв ямар нэгэн зүйл ихээхэн таалагдвал дараагийн өдөр хүртэл хүлээж занш. Эргэцүүлэн бодоход хугацаа үлдээ. Өглөө босоход танд онцын шаардлагагүй ч байж болно.
  • Үнэхээр чухал бус үед бусдаас мөнгө зээлэх нь маш хор хөнөөлтэй зуршил гэдгийг анхаараарай.
  • Хэрэв гадуур хооллодог бол хоолоо аль болох орой идэх хэрэгтэй.
  • Сарын орлогоо зөв зарцуулах төлөвлөгөө гарга. Тухайн сард зайлшгүй гарах мөнгөний зарлагуудаа тооц. Жишээ нь: утасны төлбөр, байрны төлбөр, төрсөн өдөр, эмнэлгийн зардал гэх мэт. Тэгээд үлдсэн мөнгөн дээрээ ч төлөвлөгөө гарга. Авах ёстой, авахыг хүсч байгаа зүйлүүдээ бүгдийг нь жагсаан бич. Тэгээд тэднээсээ энэ сард алийг нь авахаа шийд. Харин тэр шийдсэн зүйлээ заавал авах ёстой шүү. Ингэвэл та хүссэн бүх зүйлсээ авах л болно. Гэхдээ энэ мэтээр бүх мөнгөө үрж болохгүй шүү. Өөрийн хадгалах ёстой мөнгөө ч тооцоол.
  • Хэтэвчиндээ хэт их мөнгөтэй явахаас татгалз. Өөрийн хэрэгцээнд тохирох хэмжээний мөнгийг л авч явах хэрэгтэй. Их мөнгө авч явах нь төлөвлөгөөгүй зардал ихэсгэдэг бөгөөд бүх мөнгөө нэг дор үрэх аюулд хүргэдэг.
  • Орой болгон гаргасан зарлагуудаа жагсаан бичиж хэдийг нь үр ашигтай, хэдийг нь үргүй зүйлд зарцуулсан байна вэ гэдгээ хянан хар. Ингэвэл та үргүй зардлыг багасгаж чадна.
  • Ямагт мөнгө үлдээ. Мөнгийг олдсон цагт нь үрээд байвал хичнээн ихийг олсон ч хов хоосон үлдэхтэй адил. Таны санхүүгийн байдал ямар ч байсан өөртөө тодорхой хэмжээний мөнгө үлдээж байх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө бага ч болов хамгаалж байна гэсэн үг.
  • Зайлшгүй мөнгө хуримтлуулах шаардлагатай, чухал шалтгааныг өөрөөсөө эрж хай. Та хэзээ ч тэр бодлоосоо урваж, өөрчлөхөөргүй тийм чухал шалтгаан шүү!!! Түүний төлөө олсон мөнгөө өөрөөсөө ч харамлан хурааж хуримтлуул. Нэг л мэдэхэд дуслыг хураавал далай гэдэг шиг их хэмжээний мөнгөн хуримлалтай болсон байх болно. Гагцхүү мөнгөө хуримлуулах хэрэгтэйг сайтар санаж, хуримтлалын мөнгөнөөсөө үрэх тухай бодлыг толгойноосоо авч хая! Та өөрийн гэсэн хуримтлалаа нэмэгдүүлэх тусам санхүүгийн байдал тань улам баталгаатай болно.
  • Муу зуршлаас татгалз. Муу зуршил бол өөрийн мэдэлгүй маш их мөнгө зарцуулдаг зүйл. Тамхи татдаг бол татах тамхиныхаа тоог багасга. Шоу цэнгээнд дуртай бол үдэшлэгт цөөн удаа оч. Амттанд дуртай бол мөн л өдөрт иддэг хэмжээгээ багасга. Энэ бүхнээс та хичнээн их мөнгө хэмнэж болдгийг мэдрэх болно.
  • Хямдарсан юмуу эсвэл хямд зүйлийг авахад сайн муу олон зүйл яригдана. Нэг талаас иймэрхүү зүйлийг авах гэж яарсны хэрэггүй. Хэдийгээр хямдхан олдож байгаа нь сайхан ч тэр нь эргээд үнэхээр хэрэг болох зүйл байсан нь ховор байдаг. Харин нөгөө талаас энд тэндхийн дэлгүүр хэсч явахад, аль эсвэл телевиз хараад сууж байхад томоохон хямдрал зарладаг шүү дээ. Ер нь бид залхуугаасаа болоод, аль эсвэл төвөгшөөсөндөө хямдралыг хайхралгүй өнгөрөөдөг. Хямдралын үед ихэнх бараа бөөн бөөнөөр нь хямдарсан байдаг. Үүн дотор зарагдаж амжаагүй чанартай, материал сайтай бүтээгдэхүүн байж л таарна. Хямдарсан бараа худалдан авлаа гээд таны амьдрал доошилсон гэсэн үг биш. Нэгэнт энэ мэт сайн муу олон талтайгаас хойш энэ хэрхэн шийдвэр гаргах нь, таны гаргасан шийдвэр тань онох эсэх нь таны ухаан, ухамсараас л шалгаалах юм.

1 comment:

  1. Хүндэт ноён / хатагтай,
    Энэ нь PRADHAN UROLOGIST гэж олон нийтэд мэдээлэх явдал юм
    Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдын эрэлт хэрэгцээг эрэлхийлж байна
    Тэд 780,000 ам.долларын үнэтэй бөөрийг зарж борлуулдаг.
    хандивлагчид манай имэйлд хандах хэрэгтэйг анхаарна уу:
    "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM"
    эсвэл дуудлага 91424323800802, 447031993891.
    Та мөн манай сайтад хандаж болно. 23 Луку шинэ замыг зааж өгөв.
        Та бүхний сэтгэл ханамжийг хамгийн ихээр амлаж, яаралтай арга хэмжээ авах болно
    Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг
    шилжүүлэн суулгах
    Хүндэтгэсэн.

    ReplyDelete