Thursday, January 3, 2013
Мөнгө зээлэх нь сайн зүйл биш
Мөнгө зээлэх буюу зээлдүүлэх нь сайн муу гэж
дүгнэх хэцүү. Зээл гээч нь бидний харилцаанд ихээхэн нөлөөлдөг гэдгийг санаж
байх хэрэгтэй. Мөнгөний асуудал найзын харилцааг эвдэх, үерхэл нөхөрлөлийн
шалгуур болох нь энүүхэнд. Зарим үед мөнгө хэрүүл маргааны шалтаг болдог. Гэтэл
хамаг учир тэр мөнгөнд нь ч байгаа хэрэг биш юм. Хүмүүс сэтгэлээ илэн далангуй
нээж чаддаггүй. Тийм болохоор мөнгөөр шалтаглаж асуудал үүсгэх нь
цөөнгүй. Хэрэв чамаас мөнгө зээлсэн найз бүсгүй чинь чиний амжилт,
санхүүгийн хувьд биеэ даасан байдалд чинь эмзэг
хандаад байгааг мэдэрсэн бол харилцаагаа муутгахгүйн тулд энэ үед аль болох
өөрийн ... Яагаад
вэ гэвэл, хүн мөнгө гуйснаар өөрийгөө сул, бусдаас хараат гэж ойлгож, харин
нөгөө мөнгө өгсөн хүнээ хүчтэй, амжилттай яваа нэгэн гэж харж эхэлдэг. Гэтэл
туслах гэсэндээ л өөрийн сүүлийн мөнгөө өгсөн байж болно шүү
дээ... Хэрэв мөнгө зээлэх нь чиний хувьд санхүүгийн асуудлыг шийдэх
байнгын арга болсон бол нэмэлт ажил хайх нь зүйтэй болов уу. Орлогын шинэ эх
үүсвэртэй болсноор чи байнгын мөнгөний асуудлаа шийдэх төдийгүй, бие даасан,
хариуцлагатай амьдралын баттай эх үүсвэрийг тавьж чадна шүү дээ. Үнэхээр аргагүй болсон бол гэхдээ анхаараарай
би “үнэхээр аргагүй болсон бол” гэж хэлж байна шүү!!!
Хэрэв чамд хүнээс мөнгө зээлэх нь гутамшигтай, ерөөс чаддаггүй бол зээлийн
асуудлыг арай өөр өнцгөөс харж болно. Мөнгө гуйна гэдэг нь хэн нэгний дор
орж, ялагдалаа хүлээх бус харин тухайн нөхцөл байдалд өөрийн хүчин
мөхөдсөнийг хүлээн зөвшөөрөх л хэрэг. Хүнд хэцүү үед бусдаас холдох биш, харин
бусдад итгэж “Надад хэцүү байна, та нарын туслалцаа хэрэгтэй байна” гэж хэлж
чадах чадварыг илтгэж байгаа юм.
Labels:
Зөвлөгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment