Thursday, January 3, 2013

Чиний найз зээлдэгч нэгэн мөн үү?

Хэзээ ч өрөө өгдөггүй хэр нь байнга мөнгө зээлдэг тийм хэн нэгнийг та эргэн тойрныхоо хүмүүсээс цөөнгүй олох л байх. Танд ч гэсэн ийм найз байгаа биз. Бидний халаасан дахь мөнгөний тухай яриа үүсэхэд бид таагүй байдалд орцгоодог. Мөнгөө нэхэж маргахаас зайлсхийдэг. Гэхдээ юун түрүүнд та өөртөө асуулт тавих хэрэгтэй. “Энэ найз маань байнга зээл хүсдэг. Харин хэзээ ч эргүүлж өгдөггүй”. Тэд жижгээс авхуулаад том хүртэл маш олон янзын шалтгаанаар чамаас мөнгө зээлдэг. Тухайлбал: амралтанд амрах зардлаа гаргуулах, дуртай зүйлээ худалдаж авахдаа даалгах гээд маш олон зүйлийг үүнд дурдаж болно. Найз нөхрийн холбоогоо, түрийвчтэйгээ хамт хадгалахын тулд эвгүй, таагүй байсан ч зээлсэн мөнгөө эргүүлж өгөхийг найзаасаа хүс. Үүний тулд та хатуу, тууштай байх хэрэгтэй. Нээлттэй, шууд асуу. Найзад чинь тулгарсан бэрхшээлтэй асуудал бол таны асуудал биш. Та түүнийг шийдэх албагүй. Мэдээж та найзын хувьд зөвлөгөө өгч, ажил хэрэг, бүр мөнгөөр ч туслаж болно. Гэхдээ ийм тохиолдолд та найзтайгаа мөнгийг чинь эргүүлж өгөх хугацааны тухай заавал тохиролцох ёстой юм шүү. Хэрвээ найз чинь ээлжит удаагаа мөнгө зээлэхийг хүсэх үед та татгалзах аргагүй байдалд байвал, түүнд бас л санхүүгийн хүнд байдалд буйгаа тооч. Нээлттэй ярилцах нь найз нөхрийн дотно харилцааг бэхжүүлэх гол түлхүүр юм. Дуугүй байхаас аль болох зайлсхийсэн дээр байдаг. Хэрэв таны найз, магадгүй гэр бүлийн хэн нэгэн чинь амжилт гаргасан бол та баяр хүргэх, бэлэгний тухай бодож эхлэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд би мөнгөний тухай ярьж байна. Мөнгийг урамшуулал болгон хэрэглэх нь зарим тохиолдолд сайн ч ихэнх тохиолдолд муу нөлөө үзүүлдэгийг анхаараарай. Эцэст нь гэж хэлэхэд мөнгө гэгч энэ зүйлийн тухай шашин хүртэл бидэнд сургасан байдаг. “Хайраас өөр ямар ч өргүй бай” (Библи судар Ром 13.8)

No comments:

Post a Comment