- Найз охиндоо түүний сайхан харагдаж байгааг хэлж бай. (тэр сайхан ч биш байж болно, дур булаам ч биш байж болно. Гэхдээ л тэр чамд хамгийн сайхан нь үүрд байсаар л байдаг)
- Хайртай хүнийхээ духан дээр үнсэж бай. /Эмэгтэй хүнд ийм үнсэлт хамгийн дотно энхрий санагддаг чиний түүнд хайртайг мэдрүүлж өгнө/
- Өглөө бүр сэрэхэд нь хайртдаа сайхан сэтгэгдэл төрүүлэх мэссэж явуулж байгаарай.
- Түүний сэтгэл тавгүй үед сэтгэлийг нь тайтгаруулж тэвэрч өг. Тэр чиний хувьд ямар үнэ цэнэтэй гэдгийг хэл
- Та 2-ын хувьд чухал гэсэн өдрийг бүү мартаарай. Эмэгтэй хүний хувьд энэ бүхэн хамгийн чухал зүйл байдаг. /анх танилцсан өдөр, 100 дахь өдөр, төрсөн өдөр гэх мэт. /
- Эмэгтэй хүн найз залуугынхаа хувьд хамгийн эрхэм хүн байхыг хүсдэг тиймээс гэрийнхэн найз нөхөддөө түүнийг танилцуулж байгаарай энэ чинь түүнд их сайхан санагдах болно шүү.
- Түүнтэй ноцолдож тогло.
- Хөгжилтэй, тэнэг, ямар ч хамаагүй, түүнд онигоо ярьж өг.
- Шөнө дунд болж байхад гэрийнх нь гадаа очоод цонх руу нь чулуу шид /гэхдээ хагалчихваа/. Зүгээр л түүнийг санасан учраас.
- Тэр чамд уурлавал түүнийг үнсчих. Хормыг зуур тэр уур алга болно
- Чамайг хайртайгаа нотол гэвэл чи яах вэ?
- Аль нэг угсармал 9 давхрын дээвэр дээр гарчаагаад шууд нүдэн дээр нь хашлага даваад харайчихна. тэгээд нөгөөх нь сандраад салганаад доошоо шагайвал 9-р давхрын айлын балконы саравчин дээрээс орилж босч ирж цочоогоод дахиж хэзээ ч ийм тэнэг асуулт асуухгүй болгоно. Шагайхгүй бол өрөө орилж үсэрч гарч ирнэ.
- "Хэрвээ хайр нотолгоо шаардаж байвал тэд бие биедээ итгэдэггүй гэсэн үг. итгэл байхгүй газар хайр байхгүй ..,"
Saturday, January 12, 2013
Хайр Хайр Хайр
Хайр Хайр
- "Хайртайгаа хийх зүйлс”-ээ хэзээ ч мартаж болохгүй. Бүү зогсоо, хайр үргэлжилсээр байх ёстой.
- Өглөө бүр түүнийгээ ажилдаа явахад нь зөөлнөөр илбэн үнсэж, тэврэн үд.
- Амьдралын сайхныг харах бололцоо олго.
- Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
- Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
- Олон нийтийн газар ч ичиж зоволгүй хайраа илэрхийл!
- Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
- Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
- Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
- Түүний сонирхдог дуртай зүйл нь нийтлэгдсэн байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
- Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
- Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
- Нэг хаягтай болох
- Ямар нэгэн тэмдэглэлт баяраар хамтдаа зургаа авахуулаарай. Дараа нь тэр зургаа гоё жаазанд хийгээд түүнд өгөөрэй. Мэдээж хэрэг өөрийнхөө хаа нэг газраа тавьж л таарна шүү дээ. Энэ нь таныг хааяа ч болов санахад тустай юм.
- Түүний төлөө залбир. Та ямар ч шашин шүтдэг байсан хамаагүй чин сэтгэлээсээ бурханд түүний ажил үйлсийн төлөө залбираарай.
- Түүнийг өөрийнхөө бодлыг уншихыг шаардахаа боль. Хэрэв ямар нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байвал шууд л хэл.
- Түүний гар утас, халаас зэргийг шалгаж тагнуулдахаа азна. Ямар нэг юм мэдмээр байвал зүгээр л нүд рүү нь харж байгаад асуучих.
Sunday, January 6, 2013
Хайр
- Хайр халамжаа илэрхийлж чаддаг хүн гэр бүл, хүүхдүүд, найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байдаг.
- Ер нь бол хайрыг чинь бүтээж бий болгодог юм шүү дээ
- Хүний яриаг анхааралтай сонсох нь хайр халамжаа илэрхийлж буй хэрэг.
- Хайртай хүнийхээ шүтэн бишрэгч байж, ямар ч үед дэмжиж бай.
- Хайртай гэж хэлсэн бүр чинь үнэтэй байх учиртай. Зарим тохиолдолд хуурах гэж хэзээ ч битгий хэлээрэй.
- Хайртай хүмүүстээ тэд амьдралын чинь утга учир гэдгийг ойлгуулж бай.
- Хайртай гэж хэлэхдээ түүгээрээ бахархаж байгаагаа харуул.
- Хайртай хүнээ зоригжуулж, урамшуулж бай.
- Хайртай гэж хэлэх бүрдээ энэ үгээр гэнэтийн бэлэг барьж буйгаа бүү март.
- Ханьдаа хайртай гэж хэлж гэртээ орохдоо ажил дээрх стрессээ хаалганы цаана орхи.
- Амьд цэцэг бэлэглэх сайхан ч арчлахад амар биш. Гэтэл хиймэл цэцэг арчлахад амарч үнэ цэнэ муу. Иймэрхүү тохиолдлуудад яавал дээр гэх бодол хүн бүрт төрдөг. Тэгвэл яагаад өөрийн гараар хийсэн цаасан цэцэг хийж өгч болохгүй гэж.
- Ямагт үнэнч байхыг хичээгээрэй. Энэ нь өөр хэн нэгнийг янагийн нүдээр харахаас гадна. Аливаа зүйлийг хийхдээ ч яг өөрөөрөө л хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Хайртдаа шүлэг бичиж өгөхдөө хүний сайхан бичсэнийг хуулсанаас өөрийнхөөрөө муухай зохион нь дээр гэдгийг хэлж байгаа юм.
- Хайртай, баярлалаа, уучлаарай, амжилт хүсье, санаж байна... энэ мэт үгс энгийн мэт сонсогдож, энгийн мэт харагдаж, энгийн мэт уншигддаг. Гэхдээ сэтгэлээс гарч байгаа тэрхэн үед хамгийн үнэ цэнэтэй болдог. Бүр дэлхийг ч эргүүлэх хүч чадалтай байдаг гээч. Хайрт хосуудад эдгээр үгс яг л ус, агаар, нар мэт хэрэгтэй байдаг... Азаар, бие биедээ хайртай хосуудын харилцаа жижигхэн зүйлс дээр ч сэргэж, улам бүр аз жаргалтай болдог гэнэ.
Магтах:
зав чөлөөгүй өдөртэй золгохоосоо өмнө хайртыгаа амжиж магт. Өглөө сэргэлэн, гэгээлэг байгаа дээрээ сэтгэлийнхээ үгийг хэлэх хэрэгтэй. Ямар сайхан харагдаж байгааг нь эсвэд өнгөрсөн шөнө ямар “баатарлаг” эр хүн байсныг нь сануул.
Анхаарал:
Хайрт чинь гэртээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, хамтын амьдралдаа өөрийн оролцоо нэмэгдүүлэх бүрт нь таларх. Зарим хүмүүс ийм зүйл хийсэнд нь баярлалаа гэж хэлбэл өөрийгөө их юм хийсэнд тооцож дараагийн удаа маргах хэрэг гарвал би ийм ч юм хийгээ л биздээ, би тийм ч юм хийгээ л биздээ гэх мэтээр маргаж бүх ажлыг дахин хийхгүй гэж гөжүүдлэнэ гэж санан зөрүүдлэж, туслаж байгаад нь тоомжиргүй ханддаг. Гэвч энэ нь туйлын буруу бөгөөд тун чиг хийсвэр, хөөрхийлэлтэй бодол юм.
Хэл:
Оройжин ажиллаад, 00:00 цагтай уралдаж орж ирсэн үедээ ч гэртээ хүлээгээд сууж байсан хайртдаа талархсанаа хэл. Хайрт чинь чиний амьдралд орж ирсэнээрээ ямар их аз жаргал авчирсныг нь хэлж бай.
Хар:
Унтахынхаа өмнө бие бие рүүгээ харж хэвтээд, зүгээр л харцаараа хайрла. Хэсэг хором ч гэсэн нүд нүд рүүгээ харж бай. Бие биедээ үргэлж чин сэтгэлийн тэврэлт бэлэглэж бай. Өглөө сэрээд ч “ширтэлц”. Энэ бол та хоёрын харилцааг улам бүр аз жаргалтай, дотно болгох хамгийн үнэтэй бэлэг.
зав чөлөөгүй өдөртэй золгохоосоо өмнө хайртыгаа амжиж магт. Өглөө сэргэлэн, гэгээлэг байгаа дээрээ сэтгэлийнхээ үгийг хэлэх хэрэгтэй. Ямар сайхан харагдаж байгааг нь эсвэд өнгөрсөн шөнө ямар “баатарлаг” эр хүн байсныг нь сануул.
Анхаарал:
Хайрт чинь гэртээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, хамтын амьдралдаа өөрийн оролцоо нэмэгдүүлэх бүрт нь таларх. Зарим хүмүүс ийм зүйл хийсэнд нь баярлалаа гэж хэлбэл өөрийгөө их юм хийсэнд тооцож дараагийн удаа маргах хэрэг гарвал би ийм ч юм хийгээ л биздээ, би тийм ч юм хийгээ л биздээ гэх мэтээр маргаж бүх ажлыг дахин хийхгүй гэж гөжүүдлэнэ гэж санан зөрүүдлэж, туслаж байгаад нь тоомжиргүй ханддаг. Гэвч энэ нь туйлын буруу бөгөөд тун чиг хийсвэр, хөөрхийлэлтэй бодол юм.
Хэл:
Оройжин ажиллаад, 00:00 цагтай уралдаж орж ирсэн үедээ ч гэртээ хүлээгээд сууж байсан хайртдаа талархсанаа хэл. Хайрт чинь чиний амьдралд орж ирсэнээрээ ямар их аз жаргал авчирсныг нь хэлж бай.
Хар:
Унтахынхаа өмнө бие бие рүүгээ харж хэвтээд, зүгээр л харцаараа хайрла. Хэсэг хором ч гэсэн нүд нүд рүүгээ харж бай. Бие биедээ үргэлж чин сэтгэлийн тэврэлт бэлэглэж бай. Өглөө сэрээд ч “ширтэлц”. Энэ бол та хоёрын харилцааг улам бүр аз жаргалтай, дотно болгох хамгийн үнэтэй бэлэг.
- Нумын эрчүүд нэр хүндээ алдах, ялангуяа хайртай бүсгүйнхээ өмнө бүр ч дургүй тул зарим алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Тиймээс дөнгөж эвлэрч байж ахин маргахгүйн тулд хайртдаа үйл явдлыг өөрийнхөөрөө найруулах боломж олгоорой.
- Уур нь гарсан гэж мэдэнгүүт утсаар ярьж амралтын өдрүүдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх ёстой
- Эвлэрэх гэсэн хүслийг тань үг биш үйл хөдлөл чинь харуулах ёстой
- Амьдралын сайхныг харах бололцоо олго
- Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах хэрэгтэй ч байж магад эсвэл хэрэггүй ч байж магад.
Хайрттайгаа хамт хийгээрэй
- Хамтдаа тэнэг алхам хийхээс бүү ай.
- Гараа гаргаж хийсэн амттангаар хайртай хүмүүсээ дайл.
- Хайртай хүнийхээ сайн талуудыг бусдын өмнө хэлж бай.
- Хайртай хүнээ энхрийлэн дууддаг нэртэй бол.
- Шоколад, амттан хувааж ид.
- Бүжгэнд яв.
- Онцгой шалтгаангүй байсан ч хайртдаа гэнэтийн бэлэг барьж бай.
- Оройн хоолон дээр өдрийн болсон явдлаа ярилц.
- Хамтдаа ном унш.
- Юу мэдэрч, бодож байгаагаа илэн далангүй ярилц.
- Хайртай гэж хэлэхдээ түүгээрээ бахархаж байгаагаа харуул.
Saturday, January 5, 2013
Ардын жиргээч Мөөнөө
- Найзаа чамайг өглөө эрт тохойгоороо нударч сэрээх үү эсвэл утсаар дуудах уу?
- Ямар гоё өмдтэй юм бэ? Миний орны хажууд эвхээд тавьчихвал яг зохих юм байна.
- Миний найз ядарч байна уу? Яагаад? Шөнөжин чи чинь миний зүүдэнд эргэлдээд байсан ш дээ.
- Шээхэд минь туслаач! Учир нь эмч намайг хүнд юм өргөхийг хориглосон.
- Уучлаарай би анх удаа энэ хотод ирчихээд, Та гэрээ хаана байдгийг хэлээд өгөхгүй юу.
- Би шинэ сэрүүлэгтэй цагтай болсон. Хоёулаа манайд очиж яаж ажилладгийг нь үзэх үү?
- Наад цамц чинь нүд эрээлжлүүлээд байна. Тайлчих л даа.
- Би утасныхаа номерыг хаячихаж, та надад өөрийнхөө номерыг өгчихгүй юу?
- Хөөе, Дурак аа, чиний наад толгой чинь юм ойлгодог толгой юу ойлгодгү толгой юу? Хүн чамд дурлачаад байгаа мэджийнүү чи ер нь? Жоохон орчин тойрноо мэдэрч амьдраач. Тэгээл нэглих дээгүүр харсан хүн байхын. Хааяа чигсэн доошоо харж амьдар айн? Чи ч тэнд байсийшд (Аа тэр дээгүүр гэдгээс буруу явчиж). Тэгээл нэглих толгой гудайлгасан хүн. Жоохон дээшээ хараач. Дээгүүр бас чамайг тоохоор хүн байдийшдээ. МЭДРЭЭЧЭЭ МЭДРЭЭЧ. (Энэ их хэсгийг их өргөлттэй, бүтэн хагас актав дээшээ байх ёстой юм шүү)
- Очоод ингэж хэл,,,, би энэ бүхнээс залхаж байна орой болгон гэрт чинь хүргэж өгнө,,, гэрт чинь ороод тамхи ч татаж болохгүй, дээр нь үнсвэл ахад чинь алуулна,,,,хөгжим чангалж болохгүй, хонох талаар яриад ч хэрэггүй, хар шөнөөр хүссэн хүсээгүй гэр рүүгээ сажлана,,, замдаа дээрэмчдээс зугтаана,,,өдөр нь хичээлээсээ тарахыг чинь хүлээж зогсоно,,,,, дараа нь тэнэг юм шиг энд тэнд шоу, кино үзэж мөнгө барна,,,, чамд таалагдах гэж үнэтэй кафенуудад орж хамаг мөнгөө барна,,,,, хар хүйтэнд орцны чинь өмнө хэдэн цагаар сууж бөөрөө муутгасаар байгаад бүр залхаж гүйцлээ энэ бүхнээ дуусгаж 2 лаа нэг гэртээ орое,,, үгүй бол болье
- КЭКС идэхээс өөр юм сэтгэж чадаxаа бсн ухаан нь унжуурганаасаа өөдлөх шинжгүй улсуудыг зад хүмүүжүүлэх хүсэлтэй бол тээд л бүсээрээн оролдоо л бүгэсэндээ бөндгөрөө тушаагаал болжморыг бүргэд болтол нь онгироожаагаал зад номхотгоол баая баая. АААЛЛЛООУУУУУ!!! ЭНД уул нь Hair яригдаад бн аайн. ТА нарын дутагдаад шүлэнгэтээд бгаа асуудал чинь 10 жилийн дараа ч хэвээрЭЭН бх болутугай... КҮҮКДҮҮД ийм дээрээ л өөлкөн шөө
- ТЭXээр бшүүдээ зүгээр л би чамд сайн болчжээ гээл доошоо харангаа хуруугаараа оролдоол, хөлийнхөө үзүүрээр шороо малтаал шор шор хийтэл нусаа татаа л явжийдаг үе өнгөрсөн. Валентинаар хосуудын үзвэрийн билет өг, зүрхэн хэлбэртэй чоок, открытканаас ичингүйрэн балайраад бвл мснжр дээр нь бундын симбол оффлайндаад бултчих. ХАРИУ ирэxдээ хагас баясалтын бдлд бвл чамд найдвар бн кк. ТЭЭД л хүсээд бвл дубльдах нь дуубалдаад орон гэртээ ор хөнжлөө хөлөргөж, шаариг залгих, хайр хийх эсэx нь дараачийн асуудал.
- Би амьдралдаа хоёрхон юманд ухаангүй дурлаж үзлээ. Нэг нь математик, нэг нь энийг уншиж байгаа чамдаа..
- Гончигоо л ингэж хэлсийм чинь кк.
- Гэхдээ надад биш шүү сэтгүүл дээр байсын.
Чиний сонссон энгийн боловч романтик 20 үг
1.
Чиний хоолой надад таалагдаж байна. Тийм бол, би үргэлжлүүлээд яриад л байя.
2. Чиний үс өглөө сэрэхэд чинь ямар байдгийг хармаар байна. Ингэж хэлсээр байх юм бол, нэг л өглөө харна шүү.
3. Чи их өндөр шаардлагатай бүсгүй юм аа. Анзаарсанд баярлалаа.
4. Чи минь хааяа алдартай од шиг санагддаг. Ингэж хэлвэл чинь улам гялалзаад өгье.
5. Чиний арьсыг илээд л баймаар, торгомсог. Барьж аваад үнсчихмээр санагдуулдаг үг.
6. Би чамд өөрийнхөө юу чаддагийг харуулмаар байна. Татгалзах юм алга!
7. Чиний харц надад гүн мэдрэмж төрүүлдэг. Энэ бол нүдийг минь зүгээр л хөөрхөн гэснээс хамаагүй илүү сэтгэгдэл төрүүлэх үг.
8. Би өглөөний цай бэлдчихээд ирье. Ингэж хэлэхэд нь шөнө хийсэн “юм”-аа дахиж хиймээр санагддаг шүү.
9. Чи минь өглөө сэрэхдээ их хөөрхөн харагддаг шүү. Дандаа ийм үг хэлдэг бол, хамт хонохоос юунд татгалзах билээ.
10. Чи минь эмээ болсон хойноо ч, үзэсгэлэнтэй хэвээрээ байх байх. Чи намайг эмээ болсон хойно ч хамт байна гэж боддог юм уу? Хайлж урсах нь байна!
11. Би чамайгаа өөр хэнтэй ч хуваалцмааргүй байна. Санаа зоволтгүй ээ. Би ганцхан чинийх.
12. Чи яаж ийм ухаалаг байдаг юм бэ? Үүн дээр нэмээд, хөгжилтэй гээд хэлчихвэл 100 оноо өгөхөд бэлэн байна.
13. Чи минь нэг л өдөр шилдэг нь болно оо. Байнга ингэж хэлвэл, чи ч бас миний хувьд шилдэг нь болох болно.
14. Чиний туфль надад таалагдаж байна. Миний туфлийг магтана гэдэг, миний гоо үзэсгэлэнг магтаж байгаагаас өөрцгүй.
15. Чи намайг яг соронз шиг татаад байх юм. Сайн байна, тэгвэл боломжийг ашиглаад наалдаад ав.
16. Би ажил дээрээ өдөржин чиний тухай бодлоо. Би ч бас.
17. Чамтай учирснаас хойш миний амьдрал гэрэлтэй болсон. Үргэлжлүүлээд гэрэлтүүлэхэд татгалзах юм алга.
18. Чамайгаа тэврээд унтахаар би үнэхээр бөх нойрсдог. Энэ чинь л би шүү дээ, хамгийн аюулгүй “мансууруулах бодис”.
19. Би чамд нэг юм харуулмаар байна/бэлдсэн. Юу гэдгийг нь соноогүй байсан ч, ингэж хэлэх чинь намайг уяраахад хангалттай.
20. Би чиний үнэрт хайртай. Баярлалаа, тэгээд л чи хүзүүнд шигдчихээд байдаг байсан байх нь
2. Чиний үс өглөө сэрэхэд чинь ямар байдгийг хармаар байна. Ингэж хэлсээр байх юм бол, нэг л өглөө харна шүү.
3. Чи их өндөр шаардлагатай бүсгүй юм аа. Анзаарсанд баярлалаа.
4. Чи минь хааяа алдартай од шиг санагддаг. Ингэж хэлвэл чинь улам гялалзаад өгье.
5. Чиний арьсыг илээд л баймаар, торгомсог. Барьж аваад үнсчихмээр санагдуулдаг үг.
6. Би чамд өөрийнхөө юу чаддагийг харуулмаар байна. Татгалзах юм алга!
7. Чиний харц надад гүн мэдрэмж төрүүлдэг. Энэ бол нүдийг минь зүгээр л хөөрхөн гэснээс хамаагүй илүү сэтгэгдэл төрүүлэх үг.
8. Би өглөөний цай бэлдчихээд ирье. Ингэж хэлэхэд нь шөнө хийсэн “юм”-аа дахиж хиймээр санагддаг шүү.
9. Чи минь өглөө сэрэхдээ их хөөрхөн харагддаг шүү. Дандаа ийм үг хэлдэг бол, хамт хонохоос юунд татгалзах билээ.
10. Чи минь эмээ болсон хойноо ч, үзэсгэлэнтэй хэвээрээ байх байх. Чи намайг эмээ болсон хойно ч хамт байна гэж боддог юм уу? Хайлж урсах нь байна!
11. Би чамайгаа өөр хэнтэй ч хуваалцмааргүй байна. Санаа зоволтгүй ээ. Би ганцхан чинийх.
12. Чи яаж ийм ухаалаг байдаг юм бэ? Үүн дээр нэмээд, хөгжилтэй гээд хэлчихвэл 100 оноо өгөхөд бэлэн байна.
13. Чи минь нэг л өдөр шилдэг нь болно оо. Байнга ингэж хэлвэл, чи ч бас миний хувьд шилдэг нь болох болно.
14. Чиний туфль надад таалагдаж байна. Миний туфлийг магтана гэдэг, миний гоо үзэсгэлэнг магтаж байгаагаас өөрцгүй.
15. Чи намайг яг соронз шиг татаад байх юм. Сайн байна, тэгвэл боломжийг ашиглаад наалдаад ав.
16. Би ажил дээрээ өдөржин чиний тухай бодлоо. Би ч бас.
17. Чамтай учирснаас хойш миний амьдрал гэрэлтэй болсон. Үргэлжлүүлээд гэрэлтүүлэхэд татгалзах юм алга.
18. Чамайгаа тэврээд унтахаар би үнэхээр бөх нойрсдог. Энэ чинь л би шүү дээ, хамгийн аюулгүй “мансууруулах бодис”.
19. Би чамд нэг юм харуулмаар байна/бэлдсэн. Юу гэдгийг нь соноогүй байсан ч, ингэж хэлэх чинь намайг уяраахад хангалттай.
20. Би чиний үнэрт хайртай. Баярлалаа, тэгээд л чи хүзүүнд шигдчихээд байдаг байсан байх нь
Thursday, January 3, 2013
Чиний найз зээлдэгч нэгэн мөн үү?
Хэзээ ч өрөө өгдөггүй хэр нь байнга мөнгө зээлдэг тийм хэн нэгнийг
та эргэн тойрныхоо хүмүүсээс цөөнгүй олох л байх. Танд ч гэсэн
ийм найз байгаа биз. Бидний халаасан дахь
мөнгөний тухай яриа үүсэхэд бид таагүй байдалд орцгоодог. Мөнгөө нэхэж
маргахаас зайлсхийдэг. Гэхдээ юун түрүүнд та өөртөө асуулт тавих
хэрэгтэй. “Энэ найз маань байнга
зээл хүсдэг. Харин хэзээ ч эргүүлж өгдөггүй”. Тэд
жижгээс авхуулаад том хүртэл маш олон янзын шалтгаанаар чамаас мөнгө зээлдэг. Тухайлбал: амралтанд амрах зардлаа гаргуулах, дуртай зүйлээ худалдаж авахдаа
даалгах гээд маш олон зүйлийг үүнд дурдаж болно. Найз нөхрийн холбоогоо, түрийвчтэйгээ
хамт хадгалахын тулд эвгүй, таагүй байсан ч зээлсэн мөнгөө эргүүлж өгөхийг
найзаасаа хүс. Үүний тулд та хатуу, тууштай байх хэрэгтэй. Нээлттэй, шууд асуу. Найзад чинь тулгарсан бэрхшээлтэй
асуудал бол таны асуудал биш. Та түүнийг шийдэх албагүй. Мэдээж та найзын хувьд
зөвлөгөө өгч, ажил хэрэг, бүр мөнгөөр ч туслаж болно. Гэхдээ ийм тохиолдолд та
найзтайгаа мөнгийг чинь эргүүлж өгөх хугацааны тухай заавал тохиролцох ёстой юм
шүү. Хэрвээ найз чинь ээлжит
удаагаа мөнгө зээлэхийг хүсэх үед та татгалзах аргагүй байдалд байвал, түүнд
бас л санхүүгийн хүнд байдалд буйгаа тооч. Нээлттэй ярилцах нь найз
нөхрийн дотно харилцааг бэхжүүлэх гол түлхүүр юм. Дуугүй байхаас аль болох
зайлсхийсэн дээр байдаг. Хэрэв таны найз, магадгүй гэр бүлийн хэн нэгэн чинь
амжилт гаргасан бол та баяр хүргэх, бэлэгний тухай бодож эхлэх нь гарцаагүй.
Энэ тохиолдолд би мөнгөний тухай ярьж байна. Мөнгийг урамшуулал болгон хэрэглэх нь зарим тохиолдолд
сайн ч ихэнх тохиолдолд муу нөлөө үзүүлдэгийг анхаараарай. Эцэст нь гэж хэлэхэд
мөнгө гэгч энэ зүйлийн тухай шашин хүртэл бидэнд сургасан байдаг. “Хайраас
өөр ямар ч өргүй бай” (Библи
судар Ром 13.8)
Мөнгө зээлэх нь сайн зүйл биш
Мөнгө зээлэх буюу зээлдүүлэх нь сайн муу гэж
дүгнэх хэцүү. Зээл гээч нь бидний харилцаанд ихээхэн нөлөөлдөг гэдгийг санаж
байх хэрэгтэй. Мөнгөний асуудал найзын харилцааг эвдэх, үерхэл нөхөрлөлийн
шалгуур болох нь энүүхэнд. Зарим үед мөнгө хэрүүл маргааны шалтаг болдог. Гэтэл
хамаг учир тэр мөнгөнд нь ч байгаа хэрэг биш юм. Хүмүүс сэтгэлээ илэн далангуй
нээж чаддаггүй. Тийм болохоор мөнгөөр шалтаглаж асуудал үүсгэх нь
цөөнгүй. Хэрэв чамаас мөнгө зээлсэн найз бүсгүй чинь чиний амжилт,
санхүүгийн хувьд биеэ даасан байдалд чинь эмзэг
хандаад байгааг мэдэрсэн бол харилцаагаа муутгахгүйн тулд энэ үед аль болох
өөрийн ... Яагаад
вэ гэвэл, хүн мөнгө гуйснаар өөрийгөө сул, бусдаас хараат гэж ойлгож, харин
нөгөө мөнгө өгсөн хүнээ хүчтэй, амжилттай яваа нэгэн гэж харж эхэлдэг. Гэтэл
туслах гэсэндээ л өөрийн сүүлийн мөнгөө өгсөн байж болно шүү
дээ... Хэрэв мөнгө зээлэх нь чиний хувьд санхүүгийн асуудлыг шийдэх
байнгын арга болсон бол нэмэлт ажил хайх нь зүйтэй болов уу. Орлогын шинэ эх
үүсвэртэй болсноор чи байнгын мөнгөний асуудлаа шийдэх төдийгүй, бие даасан,
хариуцлагатай амьдралын баттай эх үүсвэрийг тавьж чадна шүү дээ. Үнэхээр аргагүй болсон бол гэхдээ анхаараарай
би “үнэхээр аргагүй болсон бол” гэж хэлж байна шүү!!!
Хэрэв чамд хүнээс мөнгө зээлэх нь гутамшигтай, ерөөс чаддаггүй бол зээлийн
асуудлыг арай өөр өнцгөөс харж болно. Мөнгө гуйна гэдэг нь хэн нэгний дор
орж, ялагдалаа хүлээх бус харин тухайн нөхцөл байдалд өөрийн хүчин
мөхөдсөнийг хүлээн зөвшөөрөх л хэрэг. Хүнд хэцүү үед бусдаас холдох биш, харин
бусдад итгэж “Надад хэцүү байна, та нарын туслалцаа хэрэгтэй байна” гэж хэлж
чадах чадварыг илтгэж байгаа юм.
Санхүүг удирддаг ухаалаг эмэгтэйчүүддээ
Гэрийн санхүүг удирдаж явдаг эмэгтэйчүүд, бүсгүйчүүд минь заримдаа хэтэрхий үрэлгэн гэх шүүмжлэлд өртөх нь бий. Бодит
үнэн гэвэл эзэгтэй нарын худалдан авалтанд хэрэггүй зүйл огтхон ч байдаггүй.
Учир нь тэд дэлгүүр хэсэхдээ гэр бүлээ бүтнээр нь зүрхэндээ тээж
явдаг. Гэр бүлтэй ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгээ мөнгөний тухай ярихаас
зайлсхийдэг.Учир нь хэрүүл маргаан дэгдэхээс айдаг. Дуугүй байснаар асуудлыг
шийдэж чадахгүй шүү дээ. Сар бүрийн нэг өдрийг нөхөртэйгээ санхүүгийн асуудлаа
хэлэлцэхэд зориул. Түүнээс өмнө эзэгтэй та энэ бяцхан хуралд бэлтгэж гэр
бүлийнхээ урд нь гарсан, одоо гарах бүх зардал, хэнд, юу шаардлагатай болон
түүнд хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй байгаагаа тооцоолон гаргах хэрэгтэй. Энэ
тооцоонд чинь гэр бүлийн хэрэгцээнээс гадна ойр дотныхонд чинь ямар нэгэн
санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа болон аялал зугаалга, үзвэр үйлчилгээний
зардал бүгд орж байвал зүгээр. Явц дунд гэнэтийн зарлага тухайлбал цахилгаан
барааны хямдрал зарласантай тааралдвал худалдан авалт хийж байгаагаа нөхөртөө
эхлээд хэлсэн нь дээр. Энэ таныг үл ойлголцлоос аварна. Худалдан авсан зүйлийнхээ жагсаалтыг бичдэггүй нь эзэгтэй
нарыг үргэлж хэлэх үггүй болгож эвгүй байдалд оруулах шалтгаан болдог. Үүнийг
нөхөртөө үзүүлэх гэж биш өөртөө зориулж хөтөл. Юунд зориулж хэдэн төгрөг
үрснийг тэндээс ядах юмгүй харж болно. Хоёрхон цагийн дотор бүтэн сарын цалинг
минь дуусгалаа гэж үү хэмээн таны нөхөр гайхна гэдэгт эргэлзэх юм алга. Тэр
таны авсан ОО-н цаас, угаалгын нунтаг, хүүхдийн памперс, хоол амтлагч, ногоо
хэрчигч зэргийг олж харах ч үгүй. Эрчүүд “том” сэтгэж том зүйлийг л олж хардаг
хүмүүс. Тиймээс өглөө үлдсэн мөнгө нь үзэгдэх юмгүй дууссан байхад эргэлзэнэ.
Түүнд зүгээр л авсан зүлийнхээ жагсаалтыг үзүүлсэн нь дээр. Энэ дэвтрээс та гэр
бүлийнхээ орлого, зарлагыг төвөггүйхэн харж алдаагаа засч болох юм. Гол нь та
бүгдийг бичих хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүдийн мөнгөн дээр гаргадаг хэд хэдэн алдааг
дурдвал:
- Эмэгтэйчүүд
найдвараа мөнгөнд “худалддаг”Итгэл найдвар бол хэзээд хүний амьдрах сэтгэлийн тэнцвэрийг хадгалж
байдаг зүйл. Гэтэл зарим эмэгтэйчүүд бүх найдвараа эргэж буцахгүйгээр мөнгөнд
даатгаж орхидог. Би мөнгөтэй болохоороо цаашид суралцана, би мөнгөтэй
болохоороо гэрлэнэ гэж охидууд боддог бол дунд насны эмэгтэйчүүд мөнгөтэй
болохоороо эрүүл мэндээ анхаарна гэх зэргээр мөнгөнд хамаг найдвараа
үлдээдэг. Хэрвээ санасан бүхэн бүтэхгүй бол яах вэ? Санаагаар унана.
Өөрийгөө азгүйд тооцож, би сул дорой нэгэн гэж өөртөө итгүүлдэг. Хүмүүс
хорвоо дээр ирэхдээ ямар ч мөнгө өвөртөлж ирдэггүй бас тийн буцдаггүй.
- Мөнгөтэй
хайраар дэнчин тавьж тоглодогМөнгө, хайр хоёр хол зайтай байвал зүгээр. Эмэгтэйчүүд найз
нөхөддөө мөнгө зээлэх юм уу банк болон бусад өр зээлийн асуудалд баталгаа
гаргаж өгөх нь элбэг. Хэрвээ энэ бүхэн бүтэлгүйтвэл тусалсан,
туслуулсан хоёул хоосорно. Туслах гэдэг уг нь сайхан чанар. Гэвч
найзынхаа үүрсэн хүнд ачааг өөртөө аван мөлхөх эсвэл хоёул ойчих гэсэн үг
огт биш. Түүнд тусламж хэрэгтэй байгаа бол өөрт байгаа мөнгөөр л
тусла. Хайр, мөнгө хоёрыг ялгаж салгах нь чухал. Гэр бүлийнхээ хамаг
бүхнээр дэнчин тавих хэрэггүй. Дэнчин тавиулж байгаа хүн танд хайртай эсэх
нь эргэлзээтэй л хэрэг. Найз нөхдийн холбоог мөнгөөр хэмжих нь утгагүй шүү
дээ.
Мөнгөтэй харьцах хамгийн ухаалаг зарчмууд
Банкны салбар хөгжсөн өнөө үед бие биенээсээ
мөнгө гуйх, зээлэх асуудал алга болсон баймаар юм. Гэтэл бид талх авахдаа ч,
машин авахдаа ч мөнгө зээлсэн хэвээр. Өрөөс өрийн хооронд амьдардаг хүмүүс ч
бий. Саруул цалингаа 3-4 хоногийн дотор дуусгачихдаг бөгөөд дуусгамагч бусдаас
мөнгө зээлж дараагийн цалин буутал амьдардаг нэгэн. Цалин буунгуут өрөө дарж,
дахиад л өр тавина. Ер нь мөнгө зээлэх нь сайн зүйл биш. Хувь тавиланд тодорхой
хэмжээгээр нөлөөлдөг гэж итгэдэг хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ үнэхээр мөнгө
яаралтай хэрэг болсон бол, чи хэзээ буцааж өгч чадахаа мэдэж байгаа бол зээлж
бололгүй яахав. Гол нь ухаантай зээлэх хэрэгтэй. Санхүүгийн байдал чинь өөрчлөгдөж юуны магад гэж үргэлж тооцоолж
байх хэрэгтэй. Жишээ нь: Ариунтуяа (гэрээт сэтгүүлч, 28): “Найзууд Европ руу
хамтдаа аялцгаая гэж уриалж эхэлсэн. Тийм их мөнгө, цаг зав ч алга гэсэн миний
тайлбарыг ер хүлээж авахгүй байлаа. Тэгээд найзаасаа мөнгө зээлж явсан юм.
Аялал маань үнэхээр сайхан байсан л даа. Гэхдээ зээл бол зээл. Одоо хүртэл би
төлж чадаагүй л явна. Ажлын захиалга багассан болохоор юун өр төлөх манатай
байгаа. Хүнээс мөнгө авчихаад буцааж өгч чадахгүй байгаадаа үнэхээр санаа зовж
байна”. Чи ийм байдалд орохыг хүсэхгүй байгаа биз дээ? Зээлсэн л бол мөнгийг заавал буцааж өгөх
хэрэгтэй. Нөгөө хүний хувьд юу ч
биш мөнгөний хэмжээ байсан ч, тэр хүн мөнгө зээлдүүлсэн тухайгаа мартсан байсан ч гэсэн
заавал буцааж өг. Учир нь энэ бол өөр хүний мөнгө. Бас мөнгө өгч чамд тус болсон хүнээсээ бүү зугт, одоо буцааж өгөх
боломжгүй байгаа тухай хэл (үнэхээр тийм бол), байдлаа тайлбарла, мартаагүй
гэдгээ хэл... Мөнгө буцааж өгөх хугацааг хойшлуулж болох эсэх тухай лавла. Үгүй
бол өөр хүнээс зээлээд өрөө өгсөн нь дээр. Чи ч нэр төртэй үлдэнэ, нөхөрсөг
харилцаагаа ч хадгалж чадна.
Маш тодорхойгоор хэдэн зүйл хэлбэл:
- Яг хэрэгтэй байгаа мөнгөө л зээл. Илүү мөнгө чамд хэрэггүй.
- Буцааж өгөх хугацаагаа тодорхой хэлж бай. Их хэмжээний мөнгө зээлж байгаа бол гэрээ байгуулахыг санал болго. Тодорхой хэмжээний хүү тохирсон ч болно.
- Дэлгүүр явахаасаа өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Зөвхөн жагсаалтад байгаа зүйлийнхээ л тасаг руу яв. Өөр зүйлд хандаад ирэхээрээ хүн тэр бүр “Энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юу? үгүй юу?” гэдэг асуултыг өөртөө тавихаа мартаад эхэлдэг. Дэлгүүрт орохдоо хэрэгцээтэй зүйлээ л ав. Хэрэв ямар нэгэн зүйл ихээхэн таалагдвал дараагийн өдөр хүртэл хүлээж занш. Эргэцүүлэн бодоход хугацаа үлдээ. Өглөө босоход танд онцын шаардлагагүй ч байж болно.
- Үнэхээр чухал бус үед бусдаас мөнгө зээлэх нь маш хор хөнөөлтэй зуршил гэдгийг анхаараарай.
- Хэрэв гадуур хооллодог бол хоолоо аль болох орой идэх хэрэгтэй.
- Сарын орлогоо зөв зарцуулах төлөвлөгөө гарга. Тухайн сард зайлшгүй гарах мөнгөний зарлагуудаа тооц. Жишээ нь: утасны төлбөр, байрны төлбөр, төрсөн өдөр, эмнэлгийн зардал гэх мэт. Тэгээд үлдсэн мөнгөн дээрээ ч төлөвлөгөө гарга. Авах ёстой, авахыг хүсч байгаа зүйлүүдээ бүгдийг нь жагсаан бич. Тэгээд тэднээсээ энэ сард алийг нь авахаа шийд. Харин тэр шийдсэн зүйлээ заавал авах ёстой шүү. Ингэвэл та хүссэн бүх зүйлсээ авах л болно. Гэхдээ энэ мэтээр бүх мөнгөө үрж болохгүй шүү. Өөрийн хадгалах ёстой мөнгөө ч тооцоол.
- Хэтэвчиндээ хэт их мөнгөтэй явахаас татгалз. Өөрийн хэрэгцээнд тохирох хэмжээний мөнгийг л авч явах хэрэгтэй. Их мөнгө авч явах нь төлөвлөгөөгүй зардал ихэсгэдэг бөгөөд бүх мөнгөө нэг дор үрэх аюулд хүргэдэг.
- Орой болгон гаргасан зарлагуудаа жагсаан бичиж хэдийг нь үр ашигтай, хэдийг нь үргүй зүйлд зарцуулсан байна вэ гэдгээ хянан хар. Ингэвэл та үргүй зардлыг багасгаж чадна.
- Ямагт мөнгө үлдээ. Мөнгийг олдсон цагт нь үрээд байвал хичнээн ихийг олсон ч хов хоосон үлдэхтэй адил. Таны санхүүгийн байдал ямар ч байсан өөртөө тодорхой хэмжээний мөнгө үлдээж байх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө бага ч болов хамгаалж байна гэсэн үг.
- Зайлшгүй мөнгө хуримтлуулах шаардлагатай, чухал шалтгааныг өөрөөсөө эрж хай. Та хэзээ ч тэр бодлоосоо урваж, өөрчлөхөөргүй тийм чухал шалтгаан шүү!!! Түүний төлөө олсон мөнгөө өөрөөсөө ч харамлан хурааж хуримтлуул. Нэг л мэдэхэд дуслыг хураавал далай гэдэг шиг их хэмжээний мөнгөн хуримлалтай болсон байх болно. Гагцхүү мөнгөө хуримлуулах хэрэгтэйг сайтар санаж, хуримтлалын мөнгөнөөсөө үрэх тухай бодлыг толгойноосоо авч хая! Та өөрийн гэсэн хуримтлалаа нэмэгдүүлэх тусам санхүүгийн байдал тань улам баталгаатай болно.
- Муу зуршлаас татгалз. Муу зуршил бол өөрийн мэдэлгүй маш их мөнгө зарцуулдаг зүйл. Тамхи татдаг бол татах тамхиныхаа тоог багасга. Шоу цэнгээнд дуртай бол үдэшлэгт цөөн удаа оч. Амттанд дуртай бол мөн л өдөрт иддэг хэмжээгээ багасга. Энэ бүхнээс та хичнээн их мөнгө хэмнэж болдгийг мэдрэх болно.
- Хямдарсан юмуу эсвэл хямд зүйлийг авахад сайн муу олон зүйл яригдана. Нэг талаас иймэрхүү зүйлийг авах гэж яарсны хэрэггүй. Хэдийгээр хямдхан олдож байгаа нь сайхан ч тэр нь эргээд үнэхээр хэрэг болох зүйл байсан нь ховор байдаг. Харин нөгөө талаас энд тэндхийн дэлгүүр хэсч явахад, аль эсвэл телевиз хараад сууж байхад томоохон хямдрал зарладаг шүү дээ. Ер нь бид залхуугаасаа болоод, аль эсвэл төвөгшөөсөндөө хямдралыг хайхралгүй өнгөрөөдөг. Хямдралын үед ихэнх бараа бөөн бөөнөөр нь хямдарсан байдаг. Үүн дотор зарагдаж амжаагүй чанартай, материал сайтай бүтээгдэхүүн байж л таарна. Хямдарсан бараа худалдан авлаа гээд таны амьдрал доошилсон гэсэн үг биш. Нэгэнт энэ мэт сайн муу олон талтайгаас хойш энэ хэрхэн шийдвэр гаргах нь, таны гаргасан шийдвэр тань онох эсэх нь таны ухаан, ухамсараас л шалгаалах юм.
Subscribe to:
Comments (Atom)