Бид өдрийн
хоол идээд сууж байтал охин минь найз залуутайгаа гэр бүл болохоор шийдсэнээ
тэгээд тун удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаа хэллээ. Тэгээд над руу
хандаж “Ээж та хүүхэдтэй болох гэж байгааг минь дэмжиж байгаа биз дээ? Би ээж
болж, та минь эмээ болно шүү дээ”
гэв.
Эхэндээ би зүгээр л “Охин минь ээж болсоноор
чиний амьдрал бүхлээрээ өөрчлөгдөх
болно шүү дээ” гэж хэллээ.
Тэр, “Би мэднэ ээ ээжээ, хагас бүтэн сайнд
унтаж чадахгүй гэсэн үг, бас үе үе
амарч чадахгүй гэсэн үг” гэлээ. Үнэндээ бол миний хэлэх гэсэн зүйл энэ
биш байлаа. Би охин руугаа хараад ямар ч ном, ямар ч хичээл дээр хэлж зааж өгдөггүй тэр зүйлийн тухай хэлэх
эсэхээ шийдэж чадахгүй байлаа.
Би түүнд хүүхэдтэй болсны дараагаар бие чинь
түргэн тэнхээрэх ч сэтгэл чинь үүрд
эмзэг хэвээрээ байх болно гэж хэлмээр санагдана. Ямар ч мэдээ сонссон “Хэрэв
энэ бүхэн миний хүүхдэд тохиолдсон бол яанаа?” гэж бодолгүйгээр өнгөрч чадахаа байна гэж анхааруулмаар
санагдана. Бүх л онгоцны сүйрэл, бүх галын хэрэг толгойд чинь эргэлдэж, өлсөж байгаа хүүхдийн зураг харвал
дотроо “Өөрийн хүүхдийн үхэж
байхыг харахаас илүү зовлон гэж
байдаг болов уу” гэж бодно.
Би охиныхоо цэвэрхэн зассан хумс, ганган
хувцасыг хараад тэр ээж болвол одоогийнх шигээ байж чадахгүйг хэлмээр санагдав.
Ээж болох нь түүнийг ердийн л нэг зулзагаа харамлах эмэгчин баавгайн түвшинд
аваачна гэж бодлоо. “ЭЭЖ” гэж сандарсан хоолойгоор ганц дуудахад л хамгийн үнэтэй болор эдлэлээ шидээд гүйхийг ч
тоохгүй үрийнхээ төлөө гэдэг болно.
Тэр хичнээн ч жилийг мэргэжил эзэмших гэж зарцуулсан
бай хамаагүй ээж болох нь түүнийг замаас нь хазайлгах болно. Хүүхэд асрагч хөлсөлж
болох боловч нэг л өдөр хамгийн
чухал хэлэлцээрийн ширээн дээр хүүхдийнхээ үнэрийг
нь үгүйлнэ гэдгийг нь хэлмээр
санагдана. Сахилгын тухай бүх л номыг уншиж гэртээ гүйж харайн өөрийгөө бэртээж болзошгүй байгаа хүүхдээ
зогсоохыг хүснэ.
Ажил дээрээ хичнээн шийдмэг байдаг, сайн
ажилтан байж болох ч ээжийн хувьд үргэлж өөрийгөө дутуугаар үнэлнэ. Үр чинь өвчин тусаад халуурах агшинд энэ бүхэн өөрийнх нь л үрээ сайн хамгаалж чадаагүйгээс мэт
санагдана.
Сэтгэл татам хөөрхөн охиноо хараад би түүнд
“Жирэмсэн байхдаа нэмсэн тарга арилах болно” гэж ятгамаар байгаа ч тэр хэзээ ч
урьдынх шигээ байж чадахгүй. Одоо түүнд өөрийнх
нь амьдрал хамгийн чухал ч хүүхэдтэй болсны дараа тийм байхаа болино. Үрээ хамгаалахын тулд нэг секунд ч
бодолгүйгээр өөрийгөө орхино. Урт удаан амьдралыг өөртөө биш үр
хүүхэддээ хүснэ.
Хийсвэр хагалгааны сорви эсвэл язарсан арьс
нь түүний бахархал болно. Нөхөртэйгээ харьцах харьцаа өөрийнх нь бодож байснаар биш огт өөр зүгт өөрчлөгдөнө. Тэр өөртөө хайртай эр хүнээс илүүтэйгээр хүүхэддээ
хайртай эр хүнийг хүсэх болно.
Охин маань эхчүүд яагаад дайныг зогсоох гэж
оролддог, яагаад шударга ёс шаарддаг, яагаад согтуугаар машин барихгүй байхыг
гуйдгийг ойлгох болно.
Охиндоо хүүхдийнхээ хоёр дугуйт унаж сурахыг
нь харах ямар бахдалтай байдгийг, инээд нь хүрээд хөхөрч байгаа хүүхдийн
баясгалан ямар гайхалтай байдгийг тайлбарлаж өгмөөр
байна.
Охиныхоо асуусан харцнаас би
нулимс дуслуулж байгаагаа мэдлээ. “Охин үр
минь дээ. Чи ээж болсондоо хэзээ ч харамсахгүй ээ” гэж би түүнд хэллээ.
No comments:
Post a Comment