Monday, February 11, 2013

Цуутын цагаагч гүү

Хамгийн эхэнд би Монгол ардын сургамжит үлгэр "Цуутын цагаагч гүү"-г оруулъя гэж бодлоо. Учир нь энэ үлгэр нь эцэг эхийн сургааль ямар үнэн, эрхэм нандин болохыг хүүхдэд сургахын гадна, гүн ухааны гүнзгий утга агуулгатай юм шиг санагдаад байдаг юм. Жишээ нь Цуутын цагаагч гүү унагандаа сүргийн эхэнд ч биш, сүүлд ч биш, голд ч биш харин дунд хэсэгт захалж явах тухай сургадгийг та ч гэсэн нэг эргэцүүлэн бодоод үзээрэй...

Цуутын цагаагч гүү (Монгол ардын үлгэр)

Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ.

Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндий, өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй.Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азрагатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ.Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж, өвсний сайныг идэж, хужрын сайныг долоон хөөцөлдөн тоглодог байлаа. Гэтэл тэрхүү голын хөвөөн дээр галууны долоон өндөг байсныг сүргийхэн мэдэлгүй хага гишгэж орхижээ. Тэр даруй цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргандаа ийм нэгэн сануулга өгчээ. “Одоохон эндээс явцгаая. Бид хүний нутагт дураараа ирж долоон цагаан өндгийг нь гишиглэн хөнөөлөө. Тиймээс энэ нутгийхан биднийг одоо дайснаа гэж үзэх болно. Тун удахгүй өглөөний мандах нарнаар шувуун сүрэг ирээд биднийг довтлон хөнөөх болно” гэв. Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагч гүүний үгэнд оролгүй бяцхан шувуудыг басамжлан дооглосоор зугаа цэнгэлээ үргэлжлүүлжээ.

Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шувуун сүрэг ирж цуутын цагаагч гүүний далан хоёр ижил, дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ. Ганц цуутын цагаагч гүү л цолмон цоохор унагатайгаа амь гаран зугтжээ. Гэвч хорсож бухимдсан шувуун сүрэг эх хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлохоо зогссонгүй. Ингэсээр тэдний байлдах сум нь цөөрч зөвхөн нэг талаас нь харван довтлох болов. Хойд талаас нь довтлоход цуутын цагаагч гүү унагаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унагаа хойд талдаа авч хамгаалжээ. Бухимдаж уурласан шувуун сүрэг дахин газрын газрын доод талаар довтлон харвахад гүү унагаа газрын дээд талд гарган хамгаалав. Чанх дээрээс нь дайран довтлоход унагаа доороо оруулан хамгаалжээ. Ингэсээр шувуун сүрэг ч залхаж ядраад, сум зэвсэг нь ч элэгдэж дуусаад, цуутын цагаагч гүүг унагатай нь хамт орхиод буцжээ.
Цолмон цооохор унагаа эсэн мэнд авч үлдсэн цуутын цагаагч гүү гурван жилийин цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явав. Гэтэл нэгэн өдөр цолмон цоохор унага ээжээсээ:

- Ээжээ, ээжээ таны биеэр нэг сарайж сэрийсэн энэ их зүйл чинь юу вэ? гэж асууж гэнэ. Цуутын цагаагч гүү хариуд нь:
- Харгана буттай давааг давахад шивээ үзүүртэй өвс л наалдаа биз дээ гэв. Гэтэл унага дахиад л:
- Ээжээ, ээжээ. Таны биеэс оргилж урсаад байгаа улаан улаан юм юу вэ? гэж асуув. Хариуд нь цуутын цагаагч гүү:
- Зостын улаан даваагаар давахад зосонд будагдсан улаан шавар наалдаа биз ээ гэжээ. Хэсэг явж байгаа унага дахиад л:
- Ээжээ, ээжээ товор товор явдалтай тэгшхэн цагаан хөл чинь юунд солбиж гуйваад байгаа юм бэ гэв.
- Хүү минь, газрын хол усны уртад ядраад тэр биз дээ гэв. Ийнхүү явсаар тэд нутгийн захад иржээ. Энэ үеэр цуутын цагаагч гүү шувуун сүргийн довтолгооноос олсон шархаа даахгүй удалгүй нас нөгчих нь гэдгээ ойлгоод сүүлчийн удаа унагандаа захиас үгээ хэлжээ:

- За хүү минь. Ар газраар битгий яваарай шуурга ихтэй учраас чоно эргээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөртэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхэд нохой ээрээд явуулдаггүй юм. Тиймээс араар нь тойрч гараарай. Нүүсэн айлын буурин дээр битгий хоноглоорой, зүү тэвнэ шорлоод цоо хатгачиж мэднэ. Ижил сүрэгтэйгээ явахдаа заавал захад нь идээшилж байгаарай. Харин ус ууж цангаагаа тайлах бол хамгийин түрүүнд oрж байгаарай. Адууны сүүлд орвол эзэн нь зодож цохиод хэцүү байдаг юм. Харин дунд орвол дайрч өшиглөж алчих гээд амаргүй. Хүү минь ээжийнхээ булшин дээр гурван жил болоод ирээрэй. Ингэж захиад цуутын цагаагч гүү нас нөгцөжээ.

Цолмон цоохор унага ганцаар үлдээд ээжийнхээ захиcныг мартчижээ. Ар газар унтахад нь салхи шуурга дааруулж чоно барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унага “Ээжийн минь захисан үг юутай үнэн билээ” хэмээн байн байн уйлсаар өвөр газар амгалан тайван унтаж амардаг болов. Дараа нь Цолмон цоохор унага айлын үүдээр гарч яваад хүүхдэд ноолуулж, нохойд хөөгдөн зүдэрчээ. Үүнээс хойш тэр айлын ар талаар сэмхэн тойрч гардаг болов. Ижил сүргийнхээ өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уух ажээ. Олон адууны сүүлд орж яваад нэг удаа эзэнд нь зодуулж нүдүүлэн золтой л бэртэж гэмтсэнгүй. Тэгэхээр нь унага нуун нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшиглөж тийрч алчих гээд амар заяа үзүүлсэнгүй гэнэ. Ингээд унага ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захад нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулалгүй ижил сүрэгтээ өшиглүүлэлгүй өвсний шинийг идэж ая тааваараа явах болжээ. Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсооор унага толгойгоороо тоглож тоосноосоо бусагасаар гурван жилийн нүүр үзэв.

Цолмон цоохор унага ачит эхийнхээ булшин дээр очих цаг болсныг мэдээд газрын холыг тэмцэн зүтгэсээр зорин иржээ. Гэтэл унасан газар нь бал бурам ургасан байлаа. Түүнийг нь идээд нарлан тонгочиж байтал нэгэн мэргэн хөвгүүн тааралджээ. Тэр хүү унаганаас:

- Чи миний хүлэг мөн үү?” хэмээн асуув. Хариуд нь унага:
- Чи миний эзэн мөн үү? хэмээн асуужээ. Хүү:
- Би чиний эзэн мөн билээ гэхэд унага:
- Тэгвэл чи намайг барьж ав. Тэгээд би уулыг тал болтол, талыг там болтол бусгая гэв.

Эрэмгий мэргэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруун дээрээ гаргаж үзээгүй Цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тоногоор чимэглэв. Тэгээд уулыг тал болтол талыг там болтол бусгасан унагыг номхотгож авав.

Ингэж эзэн нь морио таньж морь нь эзнээ таньснаар унага айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ.

Мартын 8 үүссэн түүх

Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.
Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Орчин үед энэ баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекстанд эл өдрийг "Эхийн өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.

Гэгээн Валентины баярын түүхээс

Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас  үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн ба ганц бие залууст хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Японд энэ баярыг тун өвөрмөц, хоёр янзаар тэмдэглэдэг. 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин эргээд 3-р сарын 14-нд White Day / Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад бэлэгдэг заншилтай.

Saturday, January 12, 2013

Хайр Хайр Хайр

  • Найз охиндоо түүний сайхан харагдаж байгааг хэлж бай. (тэр сайхан ч биш байж болно, дур булаам ч биш байж болно. Гэхдээ л тэр чамд хамгийн сайхан нь үүрд байсаар л байдаг)
  • Хайртай хүнийхээ духан дээр үнсэж бай. /Эмэгтэй хүнд ийм үнсэлт хамгийн дотно энхрий санагддаг чиний түүнд хайртайг мэдрүүлж өгнө/
  • Өглөө бүр сэрэхэд нь хайртдаа сайхан сэтгэгдэл төрүүлэх мэссэж явуулж байгаарай.
  • Түүний сэтгэл тавгүй үед сэтгэлийг нь тайтгаруулж тэвэрч өг. Тэр чиний хувьд ямар үнэ цэнэтэй гэдгийг хэл
  • Та 2-ын хувьд чухал гэсэн өдрийг бүү мартаарай. Эмэгтэй хүний хувьд энэ бүхэн хамгийн чухал зүйл байдаг. /анх танилцсан өдөр, 100 дахь өдөр, төрсөн өдөр гэх мэт. /
  • Эмэгтэй хүн найз залуугынхаа хувьд хамгийн эрхэм хүн байхыг хүсдэг тиймээс гэрийнхэн найз нөхөддөө түүнийг танилцуулж байгаарай энэ чинь түүнд их сайхан санагдах болно шүү.
  • Түүнтэй ноцолдож тогло.
  • Хөгжилтэй, тэнэг, ямар ч хамаагүй, түүнд онигоо ярьж өг.
  • Шөнө дунд болж байхад гэрийнх нь гадаа очоод цонх руу нь чулуу шид /гэхдээ хагалчихваа/. Зүгээр л түүнийг санасан учраас.
  • Тэр чамд уурлавал түүнийг үнсчих. Хормыг зуур тэр уур алга болно
  • Чамайг хайртайгаа нотол гэвэл чи яах вэ?
  • Аль нэг угсармал 9 давхрын дээвэр дээр гарчаагаад шууд нүдэн дээр нь хашлага даваад харайчихна. тэгээд нөгөөх нь сандраад салганаад доошоо шагайвал 9-р давхрын айлын балконы саравчин дээрээс орилж босч ирж цочоогоод дахиж хэзээ ч ийм тэнэг асуулт асуухгүй болгоно. Шагайхгүй бол өрөө орилж үсэрч гарч ирнэ.
  • "Хэрвээ хайр нотолгоо шаардаж байвал тэд бие биедээ итгэдэггүй гэсэн үг. итгэл байхгүй газар хайр байхгүй ..,"

Хайр Хайр

  • "Хайртайгаа хийх зүйлс”-ээ хэзээ ч мартаж болохгүй. Бүү зогсоо, хайр үргэлжилсээр байх ёстой.
  • Өглөө бүр түүнийгээ ажилдаа явахад нь зөөлнөөр илбэн үнсэж, тэврэн үд.
  • Амьдралын сайхныг харах бололцоо олго.
  • Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
  • Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
  • Олон нийтийн газар ч ичиж зоволгүй хайраа илэрхийл!
  • Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
  • Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
  • Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
  • Түүний сонирхдог дуртай зүйл нь нийтлэгдсэн байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
  • Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
  • Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
  • Нэг хаягтай болох
  • Ямар нэгэн тэмдэглэлт баяраар хамтдаа зургаа авахуулаарай. Дараа нь тэр зургаа гоё жаазанд хийгээд түүнд өгөөрэй. Мэдээж хэрэг өөрийнхөө хаа нэг газраа тавьж л таарна шүү дээ. Энэ нь таныг хааяа ч болов санахад тустай юм.
  • Түүний төлөө залбир. Та ямар ч шашин шүтдэг байсан хамаагүй чин сэтгэлээсээ бурханд түүний ажил үйлсийн төлөө залбираарай.
  • Түүнийг өөрийнхөө бодлыг уншихыг шаардахаа боль. Хэрэв ямар нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байвал шууд л хэл.
  • Түүний гар утас, халаас зэргийг шалгаж тагнуулдахаа азна. Ямар нэг юм мэдмээр байвал зүгээр л нүд рүү нь харж байгаад асуучих.


Sunday, January 6, 2013

Хайр

  • Хайр халамжаа илэрхийлж чаддаг хүн гэр бүл, хүүхдүүд, найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байдаг.
  • Ер нь бол хайрыг чинь бүтээж бий болгодог юм шүү дээ
  • Хүний яриаг  анхааралтай сонсох нь хайр халамжаа илэрхийлж буй хэрэг. 
  • Хайртай хүнийхээ шүтэн бишрэгч байж, ямар ч үед дэмжиж бай.
  • Хайртай гэж хэлсэн бүр чинь үнэтэй байх учиртай. Зарим тохиолдолд хуурах гэж хэзээ ч битгий хэлээрэй.
  • Хайртай хүмүүстээ тэд амьдралын чинь утга учир гэдгийг ойлгуулж бай.
  • Хайртай гэж хэлэхдээ түүгээрээ бахархаж байгаагаа харуул.
  • Хайртай хүнээ зоригжуулж, урамшуулж бай.
  • Хайртай гэж  хэлэх бүрдээ энэ үгээр гэнэтийн бэлэг барьж буйгаа бүү март.
  • Ханьдаа хайртай гэж хэлж гэртээ орохдоо  ажил дээрх стрессээ хаалганы цаана орхи.
  • Амьд цэцэг бэлэглэх сайхан ч арчлахад амар биш. Гэтэл хиймэл цэцэг арчлахад амарч үнэ цэнэ муу. Иймэрхүү тохиолдлуудад яавал дээр гэх бодол хүн бүрт төрдөг. Тэгвэл яагаад өөрийн гараар хийсэн цаасан цэцэг хийж өгч болохгүй гэж.
  • Ямагт үнэнч байхыг хичээгээрэй. Энэ нь өөр хэн нэгнийг янагийн нүдээр харахаас гадна. Аливаа зүйлийг хийхдээ ч яг өөрөөрөө л хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Хайртдаа шүлэг бичиж өгөхдөө хүний сайхан бичсэнийг хуулсанаас өөрийнхөөрөө муухай зохион нь дээр гэдгийг хэлж байгаа юм.
  • Хайртай, баярлалаа, уучлаарай, амжилт хүсье, санаж байна... энэ мэт үгс энгийн мэт сонсогдож, энгийн мэт харагдаж, энгийн мэт уншигддаг. Гэхдээ сэтгэлээс гарч байгаа тэрхэн үед хамгийн үнэ цэнэтэй болдог. Бүр дэлхийг ч эргүүлэх хүч чадалтай байдаг гээч. Хайрт хосуудад эдгээр үгс яг л ус, агаар, нар мэт хэрэгтэй байдаг... Азаар, бие биедээ хайртай хосуудын харилцаа жижигхэн зүйлс дээр ч сэргэж, улам бүр аз жаргалтай болдог гэнэ.

Магтах: 
зав чөлөөгүй өдөртэй золгохоосоо өмнө хайртыгаа амжиж магт. Өглөө сэргэлэн, гэгээлэг байгаа дээрээ сэтгэлийнхээ үгийг хэлэх хэрэгтэй. Ямар сайхан харагдаж байгааг нь эсвэд өнгөрсөн шөнө ямар “баатарлаг” эр хүн байсныг нь сануул. 
Анхаарал:
Хайрт чинь гэртээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, хамтын амьдралдаа өөрийн оролцоо нэмэгдүүлэх бүрт нь таларх. Зарим хүмүүс ийм зүйл хийсэнд нь баярлалаа гэж хэлбэл өөрийгөө их юм хийсэнд тооцож дараагийн удаа маргах хэрэг гарвал би ийм ч юм хийгээ л биздээ, би тийм ч юм хийгээ л биздээ гэх мэтээр маргаж бүх ажлыг дахин хийхгүй гэж гөжүүдлэнэ гэж санан зөрүүдлэж, туслаж байгаад нь тоомжиргүй ханддаг. Гэвч энэ нь туйлын буруу бөгөөд тун чиг хийсвэр, хөөрхийлэлтэй бодол юм.
Хэл:
Оройжин ажиллаад, 00:00 цагтай уралдаж орж ирсэн үедээ ч гэртээ хүлээгээд сууж байсан хайртдаа талархсанаа хэл. Хайрт чинь чиний амьдралд орж ирсэнээрээ ямар их аз жаргал авчирсныг нь хэлж бай.
Хар:
Унтахынхаа өмнө бие бие рүүгээ харж хэвтээд, зүгээр л харцаараа хайрла. Хэсэг хором ч гэсэн нүд нүд рүүгээ харж бай. Бие биедээ үргэлж чин сэтгэлийн тэврэлт бэлэглэж бай. Өглөө сэрээд ч “ширтэлц”. Энэ бол та хоёрын харилцааг улам бүр аз жаргалтай, дотно болгох хамгийн үнэтэй бэлэг.
  • Нумын эрчүүд нэр хүндээ алдах, ялангуяа хайртай бүсгүйнхээ өмнө бүр ч дургүй тул зарим алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Тиймээс дөнгөж эвлэрч байж ахин маргахгүйн тулд хайртдаа үйл явдлыг өөрийнхөөрөө найруулах боломж олгоорой.
  • Уур нь гарсан гэж мэдэнгүүт утсаар ярьж амралтын өдрүүдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх ёстой
  • Эвлэрэх гэсэн хүслийг тань үг биш үйл хөдлөл чинь харуулах ёстой
  • Амьдралын сайхныг харах бололцоо олго
  • Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах хэрэгтэй ч байж магад эсвэл хэрэггүй ч байж магад.

Хайрттайгаа хамт хийгээрэй

  1. Хамтдаа тэнэг алхам хийхээс бүү ай.
  2. Гараа гаргаж хийсэн амттангаар хайртай хүмүүсээ дайл.
  3. Хайртай хүнийхээ сайн талуудыг бусдын өмнө хэлж бай.
  4. Хайртай хүнээ энхрийлэн дууддаг нэртэй бол.
  5. Шоколад, амттан хувааж ид.
  6. Бүжгэнд яв.
  7. Онцгой шалтгаангүй байсан ч хайртдаа гэнэтийн бэлэг барьж бай.
  8. Оройн хоолон дээр өдрийн болсон явдлаа ярилц.
  9.  Хамтдаа ном унш.
  10.  Юу мэдэрч, бодож байгаагаа илэн далангүй ярилц.
  11.  Хайртай гэж хэлэхдээ түүгээрээ бахархаж байгаагаа харуул.